| |
1977 онд Улаанбаатар хотод тєрсєн.
1992 онд Зєвлєлтийн 3-р дунд сургуулийг тєгссєн.
1995 онд Дvрслэх Урлагийн Дунд Сургуулийн тайз чимэглэлийн
ангийг тєгссєн.
1998 онд СУИС-ын Хувцасны дизайны ангийг тєгсч, 2000
онд магистр зэрэг хамгаалсан.
Их сургуулиа тєгсєєд магистрт суралцах явцдаа "Ганга
Гоёл" ХХК-нд загвар зохион бvтээгчээр ажиллаж анхны
хувцасны захиалгуудаа авч эхэлсэн.
Мєн "Монре Импекс" ХХК-ны хvсэлтээр тус
компанийн дизайнераар ажиллаж байсан. 1998 онд єєрийн
салоноо нээж бие даасан загваруудаа хийж эхэлсэн.
1998 оны Дон Жуан жvжгийн хувцасны зураачаар ажилласан.
"Гоёл 2000" тэмцээний авангард загварын
тэргvvн шагнал, 2000 оны "Сэтгэмж" тэмцээний
2-р байрын шагналыг хvртсэн.
2001 оны 10 сарын 24 нд ICS-Соёл урлаг мэдээллийн
тєвд єєрийн vзэсгэлэнгээ гаргасан.
"Гоёл 2002" тэмцээний авангард загварын
тэргvvн шагнал
2002 оны 7 сард СУАТ-ын тайзнаа шинээр тавигдсан Д.Лувсаншаравын
Хар хорум дуурийн хувцасны зураачаар ажилласан.
Хонины орд
Дуртай єнгє : Хvрэн, хар ногоон
Бvтээлийн гол чиглэл : Конструкцтай, хувирдаг, авангард
загвар, ялангуяа
малгай, хувцас, гоёл чимэглэлийн бvрэн цогц,
хєдєлгєєнтэй хийх
Зорилго : Єєрийн санаандаа хvрсэн загвар бvтээх
Миний aaв Ч.Гунгаасvх
Сонгодог Урлагийн Академик Театрын ерєнхий зураач,
ээж минь СУИС-ын дулаачийн багш. Би урлагийн гэр бvлд
тєрж єссєн бєгєєд миний хvvхэд ахуй балчир нас минь
будаг палитр гэр дvvрэн аавын зургууд, театрт байх
урлангийн єрєєнд тоглож єнгєрvvлсэн дурсамжаар дvvрэн
байсан. Мєн аавын найз уран бvтээлч ах нарын магтаал
асар их урам єгдєг байлаа.
Ухаан орсон цагаасаа аавынхаа харандаа бийрээр тоглож
анхны зургуудаа зурж эхэлсэн. Aав минь миний зургуудыг
гал тогооны єрєє, хонгилын ханаар дvvрэн наачихдаг
нь миний л хувьд уран бvтээлийн минь анхны vзэсгэлэн
байлаа. Энэ нь цаашдаа урлагийн их замд хєл тавих
эхлэл болсон.
|