| |
"МОНГОЛ ХАТАД" vндэсний хувцасны авангард
зохиомж
Энэ зохиомжид халх, буриад, дарьганга, барга, vзэмчин
ардын хувцас, чимэглэлvvдийг судалж, vндэстэн,
ястны онцлогийг хадгалахын зэрэгцээ тэдгээрийг хєдєлгєєнтэй
концтрукц оруулан тоглолттой
болгож, vзvvлбэрийн явцад
хувирдаг болгож хийсэн.Эдгээр загварууд монголын vндэстэн
ястнуудын уламжлалт vндэсний хувцасны ерєнхий шинж,
деталиуд зан заншил, соёл, онцлогуудыг шингээсэн бєгєєд
орчин vеийн хэлбэр
загвар, дизайнерын уран сэтгэмжээр баяжуулагдан
эмэгтэй хvний ихэмсэг намба тєрх,
эрхэмсэг гоо vзэсгэлэнг тєгс харуулах
бvтээлvvд болсон. Энэ загварууд
дэлхий дахинд
дэлгэрч буй хамгийн сvvлийн
vеийн загварыг онцлог, шийдлvvдийг
болон сонгодог, орчин vеийн хувцасны элементvvдийг
монгол vндэсний хувцасны загвартай
хослуулж, зоримог
євєрмєц сонголтуудыг хийснээрээ онцлог. Жишээлэхэд
монгол суварга хэлбэртэй
гурваас дєрвєн давхар орой, 3 давхар сампинтай
малгай, 3 давхар нударга, зэрэгцvvлж тавьсан 3 малгай
хэлбэртэй толгойн чимэг зэрэг
євєрмєц авангард шийдлvvд
энэ загваруудын гол шигтгээ болно.
Материал болон єнгийн сонголтын хувьд уламжлагдан
ирсэн хvнд зузаан (торго, магнаг зэрэг) материалыг
єєрчилж нимгэн, хєнгєн, эксельсиор, широн гэх мэт
материалуудыг сонгож монгол
vндэсний хувцасны уламжлалт хурц, хvнд єнгvvдээс зайлсхийсэн.
Мєн эмэгтэй хvний гоо сайхныг
илvv тодосгож, бие барьсан бариу хэлбэр болон, бэлхvvс,
цээж ил гарсан, эротик маягийн загваруудыг ч
харж болох юм. |